Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулах ажээ.

  • 10:00 Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар Тогтнолын ордонд болно.
  • 10:30 Намд гишүүн элсүүлэх ёслолтой. Тусгаар Тогтнолын ордонд
  • 11:00 Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүлээн авч уулзана.
  • 11:30 Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
  • 14:00 Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ардын хувьсгалын тухай Эрдэм шинжилгээний хурал болно.
  • 14:00-20:00 Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн тэмцээнтэй.

09.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын II сургуульд очиж ажиллана.
  • Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын бүтээгдэхүүн үзэсгэлэн, худалдаа, нээлттэй арга хэмжээ болно.

09.30

  • Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж Дээд шүүх үзжээ.

11.00

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев Казахстаны ард түмэндээ хандсан ээлжит илгээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд зарласантай холбогдуулан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин хэвлэлийн бага хурал зарлав.

19.00

  • Монголын сагсан бөмбөгийн холбооны (MBA) 19 дэх удаагийн Дээд лиг Спортын төв ордонд нээлтээ хийнэ.

19.00

  • “Монгол бөхийн өргөө”-г байгуулсны 20 жилийн ойд зориулсан “Хийморь далласан аялгуу” бөхчүүдийн урлагийн цэнгүүн 'Бөхийн өргөө'-нд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ