“Морин хуур 2017” наадам энэ сарын 12-нд болно

Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ сарын 12-нд болно. 31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулах юм байна.

Наадмын эхний шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 10-наас 26-ны хооронд явагдаж, II шатанд өрсөлдөх шилдэг бүтээлүүдийг сонгожээ. Шалгаруулалтын шүүгчээр АЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, удирдаач М.Булган, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ И.Болоож, МҮГЖ С.Бархас, УГЗ Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл, дууны шүлгийн мастер, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл нар ажиллажээ.

Хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 06 буюу ирэх мягмар гаригт Улсын Филармонийн концертын танхимд болж, төгсгөлийн III шатанд оролцох шилдэг 15 дууг шалгаруулах юм байна. Төгсгөлийн III шат буюу Гала концертоос “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-ыг тодруулна. Өмнөх жилийн “Гранпри” шагналыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Тэнэгэр их тал” дууны уран бүтээлээр авч байжээ.

Сонирхуулахад, энэ жилийн наадамд АЖ А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн зэрэг олны танил оддоос гадна шинэ залуу уран бүтээлчид, олон улсын тавцанд нэр алдар нь түгсэн мэргэжлийн уран бүтээлч, дуучид өрсөлдөж байна. Энэ удаагийн “Морин хуур” наадамд өрсөлдөж буй дууны уран бүтээлийг дуучин болон, хөгжмийн зохиолчийн нэрийг нууцлан танилцуулъя. Шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулалтад хөндлөнгийн нөлөө орохоос сэрэмжилж уран бүтээл тус бүрийг кодлон оролцогчдын нэрийг нууцалсан байна.

“Морин хуур” наадмын 30 тэргүүн шагналтан

Д/Д

Огноо

Хөгжмийн зохиолч

Үг зохиогч

Дууны нэр

Дуучны нэр

1

1987

Ч.Сангидорж

Д.Банзрагч

“Монгол далай”

УГЖ. Гантөмөр

2

1988

Б.Магсаржав

Б.Лхагвасүрэн

“Зүүдэн бороо”

Хишигбаяр

3

1989

Г.Бирваа

Л.Дагвадорж

“Нарны дуулал”

УГЖ. Жанчив

4

1990

Б.Шарав

Д.Пүрэвдорж

“Монгол туургатны гал голомт”

Ц.Доржсүрэн

5

1991

Д.Баттөмөр

Д.Пүрэвдорж

“Бодлын цагаан хун”

Долгор

6

1992

Б.Бямбабаяр

Д.Дашбадрах

“Орхон түшээ мөрөн”

УГЖ Төвшинтөгс

7

1993

Ч.Жаргалсайхан

Баасанжав

“Тэнгэрийн тамга”

Ширмэнтуяа

8

1994

Ч.Чинзориг

З.Түмэнжаргал

“Дууны хорвоо”

АЖ Долгор

9

1995

Б.Шарав

Д.Отгонсүрэн

“Хайрхан уулын бараа”

Ц.Түвшинтөгс

10

1996

Б.Бямбабаяр

Ц.Чимэддорж

“Эзэн заяа”

Ү.Мөнхшүр

11

1997

Н.Жанцанноров

П.Хэрлэнтуяа

“Хүн танаа”

А.Энхтайван

12

1998

Ц.Нацагдорж

Дамдин

“Монгол бөхийн дуулал”

-

13

1999

Г.Алтанхуяг

-

“Хөх тэнгэр мину зээ”

-

14

2000

Б.Бямбабаяр

Б.Лхагвасүрэн

“Эрхлэхийн заяатай хорвоо”

-Эрдэнэтуяа

-Батмэнд

15

2001

Н.Жанцанноров

Н.Жанцанноров

“Амрагийн дуу”

Эрдэнэбат

16

2002

Ч.Сангидорж

“Дэнхэр цэнхэр тогоруу”

УГЖ Ө.Уянга

17

2003

Т.Ганболд

“Бурхнаас илгээсэн хайр”

С.Жавхлан

18

2004

А.Энхтайван

“Олонтой явсан аав”

СТА Батболд

19

2005

Д.Цэцэрлэг

“Элгэн нутаг”

УГЖ Далантай

20

2006

Т.Сэр-Од

“Ээжээ” жүжгийн дуу

Уянгаа

21

2007

Цэн.Эрдэнэбат

“Би чамд хайртай”

-Хишигбаяр

-Дэлгэрмаа

22

2008

Цэн.Эрдэнэбат

“Даяарын амгалан”

Түмэн-Өлзий

23

2009

Т.Сэр-Од

ТШ Ц.Бавуудорж

“Бөхөн шарын нуруу”

Түвшинтөгс

24

2010

Б.Мөнхжаргал

Ш.Лхамноржмаа

“Дэлхий ээжийн өчил”

Долгор

25

2011

С.Мөнхбат

Хүрэлсүх

“Хурмастын дуут шувуу”

УГЖ Ө.Уянгаа

26

2012

Б.Шарав

Хүрэлсүх

“Аминаас үнэтэй газар шороо минь”

-Долгор

-Солонгоо

27

2013

Д.Цэцэрлэг

Л.Бавуусүрэн

“Хаадын зарлигтай Монгол нутаг”

Түвшинтөгс

28

2014

Н.Чулуунхүү

Ай.Төмөр-Очир

“Ижий гөрөөс”

ДашДэмбэрэл

29

2015

Н.Жанцанноров

“Бурхан халдун”

Анхбаяр

30

2016

Ш.Өлзийбаяр

“Тэнэгэр их тал”

Анхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ