Хууль бус тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоов

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийнхэнтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг илрүүлэн, үйл ажиллагааг зогсоожээ.

Өчигдөр явуулсан /2018.02.01/ шалгалтын үеэр 100 орчим хүн автомат тоглоом тоглож байсан ба тэднийг үйлдэл дээр нь хаагчид таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ