Матрын ангуучийн охин Австралийн гоо бүсгүй болжээ

Дэлхийд нэртэй матрын ангууч Стив Ирвиний охин Бинди эцгээсээ дутахааргүй яваа ажээ.Бүсгүй 19 настай ч Австралийн хамгийн дур буаам топ-100 бүсгүйн жагсаалтад багтжээ.

Стив Ирвин бол маш алдартай хүн байсан юм. Тэрээр матар агнахын зэрэгцээ сэтгүүлч, жүжигчин, онгон байгалийн шинжээчээр ажиллаж байжээ. Ирвин 2006 онд нас барсан бөгөөд түүний хүүхдүүд эцгийнхээ мөрөөр замнаж яваа аж.

Бинди аавтайгаа маш дотно байсан учир түүний үхэл охинд нь хүнд цохилт болжээ. Тэр үед охин дөнгөж 7 настай байсан аж.

Бинди нас залуу байсан ч телевизид ажиллах болжээ. Тэрээр хоёр жилийн өмнө телевизийн дэлгэцнээ анх удаа гарсан байна. Дараа нь охин «Wiggles: Wiggly Safari»,«Матрын ангуучны өдрийн тэмдэглэл” зэрэг телевизийн хоёр шоунд оролцжээ.

Бинди онгон байгалийн тухай өөрийн гэсэн хүүхдийн нэвтрүүлэг явуулж байжээ. Энэ нэвтрүүлэг Bindi the Jungle Girl» гэсэн нэртэй байжээ.

Гэвч Бинди үүгээр санаа амраагүй аж. Тэр өөрийн «Bindi Kidfitness» гэсэн брэндийг үүсгэн байгуулж, хит-хоп цомог бичүүлсэн байна. Түүнчлэн Биндигийн шоуг DVD-д бичжээ.

Дараа нь Бинди жүжигчин болох замналаа эхэлсэн байна. Тэрээр “Виллийг сулла: Дээрэмчний булан тохойгоос оргосон нь” болон хэд хэдэн кинонд тогложээ. Жүжигчний ажлын зэрэгцээ Бинди Австралийн онгон байгалийг хамгаалах тухай ч мартаагүй байна. Бүсгүй 2014 онд “Оны залуубайгаль хамгаалагч” хэмээх шагнал хүртжээ.

Сүүлд нь америкийн “Ододтой бүжиглэе” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож,өөрийн хамтрагч Дерек Хафын хамт шоунд түрүүлж байжээ.Хос нэг бүжгээ Биндигийн эцэгт зориулсан байна.

Бүсгүй хувийн амьдралынхаа тухай яриад байдаггүй ч найз залуутай болсноо нуугаагүй байна. Түүний найз залууг Чендлер Пауэлл гэдэг аж.

Австралийн хамгийн дур булаам топ-100 бүсгүйн жагсаалтад багтсан нь (Maxim сэтгүүлийн тодруулснаар)Биндигийн сүүлчийн амжилт болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ