Маргааш сондгой тоогоор төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй


Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
“Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тийм учраас хөдөлгөөний зохион байгуулалт хийх шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан. Шинэчилсэн бүс байхгүй. Өвлийн бүсийн хязгаарлалтаараа явна. Түүнчлэн томоохон худалдааны төвүүд орчмоор их ачаалал авдагтай холбогдуулан төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 өргөтгөсөн худалдааны төвүүдийг ажиллуулахаар болсон” хэмээн ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат ярилаа.
Түүнчлэн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу хоёрдугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, хоёрдугаар сарын 04, 11-ний Ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ