Зайлшгүй шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж чадахгүй байна

Эрүүл мэндийн яамнаас Орхон аймагт шинээр "УАЗ фургон" маркийн хоёр автомашин авч, парк шинэчлэл хийжээ. Гэвч алсын дуудлагад шатахууны төсөв хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгааг Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт танилцуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсөв хүрдэггүйн улмаас амин чухал болон зайлшгүй шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж чадахгүй байгаагаас гадна малчид болон алслагдсан багийн иргэдэд явуулын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээ хийх, сургалт сурталчилгаанд хамруулахад зориулалтын унаагүйн улмаас мэргэжлийн баг бүрдэж явахад бэрхшээл үүсдэг гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумд нийт 284 өрхийн 725 хүн амтай бөгөөд тус сумдад 0-5 насны хүүхэд 88, жирэмсэн эх 10, өндөр настан 108, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 25 байдаг. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Булган, Сэлэнгэ аймгийн хил залгаа сумдын отор нүүдлээр өвөлжиж буй малчдын мэдээллийг авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ