Пугачева, Галкин нарын тансаг харш

Оросын алдарт хосуудын эдлэн нь байшин гэхээсээ илүү музейтэй төстэй аж.

Пугачева болон Галкин хоёрын тансаг харш Грязь тосгоны алдартай газар болжээ. Энэхүү харш ньРублёвкийн юм үзэж, нүд тайлсан мундагчуудыг ч гайхшируулдаг гэнэ. Байшингийн гадна, дотор тал төдийгүй тавилгууд нь бүгд гял цал аж.

Байшинг урд талаас нь харвал “миний гэр-миний бэхлэлт” гэсэн хэллэгт бүрэн тохирч байх шиг. Гэрийн сахиус хэмээн үздэг хөлөг баатар зочдыг хамгийн түрүүнд угтана. “Комсомольская правда” сонины сайтад бичсэнээр, ХIХ зууны эртний энэ баримлыг Максим Галкин аль эрт худалдаж авчээ.

Задгай ам бүхий зуухтай нийлсэн гал тогооны өрөөний өндөр нь дөрвөн метрт хүрдэг байна. Энд гэр бүлийн бүх баяр ёслолыг хийдэг аж. Харин викторианы үеийн загвараар чимэглэж зассан Максим Галкины ажлын өрөөнд ирвэсэн бүрээс бүхий сийлбэртэй сандал байдаг байна.

Дуучны өрөө тусдаа нэг жигүүрийг эзлэдэг ажээ. Түүний өрөөний шал нь ягаан модон паркет бөгөөдбалан харандааны өнгөтэй мебелийг Италид захиалан хийлгэжээ. Түүний орны хажуу дахь зууван толь нь ойролцоогоор 300 мянган рублийн үнэтэй гэнэ. (манайхаар 13 сая орчим төгрөг – ред.,).

Аллагийн ванны өрөө нь хөдөөгийн жижигхэн хотын бараг нэг өрөө байрны дайтай ажээ. Түүний чимэглэлд италийн гантиг хэрэглэсэн байна. Алтлаг хөлтэй ванны дизайн нь зуу гаруй жилийн тэртээхийг санагдуулах бөгөөд ойролцоогоор 400 мянган рублийн үнэтэй аж.

Цаашлаад Хятад маягаар чимэглэсэн бассейнд газар доорхи хонгилоор л дамжин орж болох гэнэ. Бассейны хажууд усан массаж бүхий спа-өрөө байх бөгөөд энэ нь дуучны амрах хамгийн дуртай газрын нэг ажээ.

Тэдний энэхүү тансаг харшид цөөхөн хүн л хөл тавьдаг байна. Тэдний дотор хамгийн дотны найз болох Юдашкиныхан, Буйновынхан, Николаевынхан байдаг гэнэ.

Зургаан давхар бүхий уг харшийн талбай нь 3000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд 20 өрөөний тав нь зочдын унтлагын өрөө, мөн гэрийн театртай. Түүнчлэн энд хүлэмжээр болон өвлийн цэцэрлэгээр зугаалж болох юм. Үйлчлэгч нар нь тусдаа байшинд суудаг аж.

Энэхүү эдлэнгийн сар бүрийн үйлчилгээний зардалдхагас сая рубль зарцуулдаг гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ