Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 22 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ согтуу гарч яваад явсан сураггүй алга болсон байна.
Энэ тухай мэдээллийг 2017.12.24-ний өдрийн 08:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, цагдаагийн 3 алба хаагч, ар гэр, орон нутгийн 14 хүн, нийт 22 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг 2017.12.25-ны өдөр түр зогсоосон байга.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлт тавьсны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрээс нь 4 хүн, орон нутгийн 5 хүн, нийт 15 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ. Нэгдүгээр сарын 31-ний өдрөөс “Хийдийн даваа”, “Сэлэнгийн арал” гэдэг газруудад зохион байгуулж эхэлсэн ажиллагаа үр дүнд хүрээгүй тул энэ сарын 1-ний өдөр дахин үргэлжлүүлж, алга болсон иргэнийг эрэн хайж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ