Хуульчид Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ

07.30

  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат МҮХАҮТ-иас зохион байгуулдаг төр, хувийн хэвшлийн хэлцлийг сайжруулах, ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ''Business breakfast'' уулзалтад оролцоно.

09.30

  • Эко-сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулиудад Хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээний зориулалттай сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх батламж гардуулах ёслол болно.

10.00

  • MN-Мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  • Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль дээр жишиг ангийн нээлт болно.

11.00

  • ''Зууны мэдээ'' сонины Үндэсний мэдээллийн төвд Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.

11.30

  • MN-Мэдээллийн төвд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00

  • MN-Мэдээллийн төвд МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30

  • MN-Мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эгүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ