Наранцэцгийн тос элэг муутгадаг нь нотлогдов


Наран цэцгийн тос болон загасны тос нь хүнсний ашиг тустай бүтээгдэхүүн гэж саяхан болтол үзэж ирсэн билээ. Гэтэл Испанийн Гранадын их сургуулийн эрдэмтэд эсрэг зүйлийг нотложээ.
Наран цэцгийн болон загасны тосыг хүнсэнд удаан хугацаагаар хэрэглэх нь элгэнд аюултай нь илэрсэн байна. Эрдэмтэд хулгана дээр зохих туршилт хийгээд ийм таагүй дүгнэлтэд хүрчээ.
Өөр хэсэг хулганад оливийн тос бүхий хоол л өгч байсан байна. Тэгээд энэ хулгануудын элэг нь загасны болон наран цэцгийн тостой хоол идэж байсан хулгануудынхаас илүү эрүүл байжээ. Ийнхүү дээр дурдсан тосуудыгхүнсэнд хэрэглэх нь элэгний эсийг гэмтээж, улмаар элэгний хатууралтай болдог нь илэрсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ