Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна


Сар шинийн баярыг тэмдэглэхтэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт явуулж эхэллээ.
Уг шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галынаюулгүй байдлыг хангаж, хяналт тавих, сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй байдлыг хангуулах аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт163сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраасявуулж байгаа шалгалт хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ