"Барилгад нарны эрчим хүч ашиглах нь" сургалт болж байна

Барилга, байгууламжийн загвар дизайн сүүлийн жилүүдэд эрчим хүч, дулааны хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг нарнаас авдаг эко хэлбэр руу шилжиж байгаа билээ. Дэлхий нийт хошуурч байгаа энэ чиг хандлага руу жилийн дөрвөн улиралтай манай улс ч орох зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй.

Тэгвэл энэ сэдвийг хөндсөн "Барилгад нарны эрчим хүч ашиглах нь" сургалт өнөөдөр 09.00 цагт Барилгын хөгжлийн төвд эхэллээ. Сургалтыг БХБЯ, Барилгын хөгжлийн төв, ХБНГУ-ын "Би эф Зэт" сургалтын төв, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ