"Сагаалганай ёохор-2018" арга хэмжээ боллоо


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сагаалганай ёохор-2018" арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ. Сар шинийн баяраар дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа буриад зон нэг өдөр, нэг цагт зэрэг цуглан ёохор хатарч, цахим сүлжээгээр холбогдон нийт монгол туургатандаа мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Бямба гарагт болсон энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа буриад зоны төлөөлөл 60 гаруй хүн оролцжээ.
Буриад зоны “Сагаалганай ёохор-2018” арга хэмжээг Нийслэлийн аялал жуучлалын газар дэмжиж хамтран ажилласан байна. Мөн “Сэлэнгэ мөрний буриад зон”, "Амин тоонто" зэрэг төрийн бус байгууллагууд зохион байгуулж, хамтран ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ