Эдийн засгийн эрх чөлөөтэй топ 10 орон

Америкийн судалгааны “Heritage Foundation” төв дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний жил тутмын жагсаалтаа нийтлүүлжээ.

Эдийн засгийн болон худалдааны эрх чөлөө, хөрөнгө оруулалтын ил тод байдал, эдийн засагт төрөөс оролцох оролцоо, авлигын хүчин зүйл зэргийн түвшинг харгалзан, үндсэн арван ангиллыг тооцолох үндсэн дээр энэ жагсаалтыг гаргадаг юм.
Ийнхүү эдийн засгийн эрх чөлөөний хамгийн өндөр түвшин бүхий дэлхийн 10 орон, нутаг дэвсгэрийг танилцуулж байна.
10. Арабын нэгдсэн Эмират улс
Индекс: 77,6
АНЭУ-ын эдийн засгийн үндэс нь реэкспорт, худалдаа, түүхий нефть болон шатдаг хийн олборлолт, экспорт юм. Өдөрт ойролцоогоор 2,2 сая баррель нефть олборлодог бөгөөд үүний ихээхэн хэсгийг Абу-Дабигийн эмирт улсадолборлодог байна.
Дубай, Шаржа, Рас аль-Хаэйма нь нефтийн чухал үйлдвэрлэгч юм.
Нефть нь ердөө хэдхэн арван жилийн дотор АНЭУ-ын эдийн засгийг хөгжүүлж, ялангуяа гадаад худалдаа их хурдан хөгжжээ.
9. Канад
Индекс: 77,7
Канад улс нь нэг хүнд ногдох өндөр орлого бүхий дэлхийн хамгийн баян орнуудын нэг юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, “Их долоо”-гийн гишүүн орон билээ.
Тус улс дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэгч томоохон улсуудын нэг юм.
8. Их Британи
Индекс: 78,0
Британийн үйлчилгээний салбар нь тус орны эдийн засгийн үндсэн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний барагцаалвал 75%-ийг бүрдүүлдэг байна. Лондон хот нь Нью-Йорк, Токиогийн адил дэлхийн эдийн засгийн “удирдлагын гурван төвийн” нэг, санхүүгийн томоохон төв юм.
Индекс: 78,8
Аж ахуй эрхлэгч субъектууд болон төрийн харилцааны электрон зохицуулалт, бага, дунд бизнесийн салбар дахь хуулийн хялбаршуулсан тогтолцоо, авлигын бага үзүүлэлт нь Эстонийн эдийн засгийн давуу тал юм.
6. Ирланд
Индекс: 80,4
Бүгд Найрамдах Ирланд Улсын эдийн засгийн тогтолцоо нь худалдаанаас хамааралтай орчин үеийн, харьцангуй бага эдийн засаг юм.
Урьд нь уг тогтолцоонд зонхилох үүрэг гүйцэтгэж байсан хөдөө аж ахуйн салбарыг одоо аж үйлдвэрийн салбарууд орлодог. Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%, экспортын 80 орчим хувь, ажиллах хүчний 29% нь аж үйлдвэрийн салбарт ногдож байна.
Экспорт нь Ирландын эдийн засгийн өсөлтийн үндсэн хөдөлгүүр болсоор байгаа ч, хэрэглээний зардал нэмэгдэж, барилга, ажил хэргийн хөрөнгө оруулалтын аль аль нь сэргэж буйнь хөгжилд бас нөлөөлж байгаа ажээ.
5. Австрали
Индекс: 80,9
Австрали улс дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексийн дагуу эдийн засгийг удирдахад “laissez-faire” зарчмыг хамгийн бүрэн хэрэгжүүлсэн цөөхөн орнуудын нэг юм.
Австралийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь худалдан авах чадварын тэнцүү байдлаар Их Британи, Герман, Францаас нэлээд дээгүүрюм.
4. Швейцар
Индекс: 81,7
Швейцарын эдийн засаг нь дэлхийд хамгийн тогтвортой эдийн засгийн нэг. Дэлхийнхтэй харьцуулвал хүн амын орлогын дундаж түвшин нь үзүүлэлтээс нэлээд дээгүүр юм.
Урт хугацаанымөнгөний хангамжийн болон банкны нууцлалын бодлого баримтладаг нь Швейцарыг хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгийн аюулгүй байдалд хамгийн их итгэлтэй байдаг орон болгож, ингэснээр тус орны эдийнньгадаадын хөрөнгө оруулалтын байнгын урсгалаас улам их хамааралтай болж байгаа юм.
Тус орны нутаг дэвсгэр бага, хөдөлмөрийг маш сайн дагнадгаас аж үйлдвэр, худалдаа нь эдийн засгийн гол нөөц болж байдаг. Швейцар улс алт цэвэршүүлдэг дэлхийн тэргүүлэх орон бөгөөд дэлхийн алт олборлолтын гуравны хоёрыг боловсруулдаг байна.
3. Шинэ Зеланд
Индекс: 84,2
Шинэ Зеландболэдийн засгийн зах зээлийн тогтолцоо бүхий хөгжингүй орон бөгөөд хөдөө аж ахуй, боловсруулах болон хүнсний аж үйлдвэр, аялал жуулчлал нь эдийн засгийн үндэс болдог.
Тус орны эдийн засаг экспортын чиг баримжаатай. Худалдааны гол түнш нь Австрал, АНУ, Япон, Хятад улс юм.
2. Сингапур
Индекс: 88,8
Сингапур бол зах зээлийн эдийн засаг бага татвар бүхий өндөр хөгжилтэй орон бөгөөд олон үндэстний корпорацууд эдийн засагт нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь дэлхийдхамгийн дээгүүрт ордог. Татвар багатайгаасаа болоод Сингапур хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихэд татдаг юм.
Сингапурт ердөө 5 татвар байдгаас нэг нь ашгийн татвар, нөгөө нь цалингийн татвар юм. Татварын нийт хэмжээ нь 27,1% байдаг.
1. Гонконг
Индекс: 90,2
Гонконг бол БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс, Ази болон дэлхийн санхүүгийн тэргүүлэх төвүүдийн нэг.
Хятад-Британийн хамтарсан тунхаглал болон Гонконгийн Үндсэн хуулийн дагуу бүс нутагт 2047 он хүртэл өргөн автономит эрх олгосон юм.
“Нэг орон – хоёр систем” гэсэн чиг бодлогын хүрээнд “өргөн автономит эрхийн нөхнцөлд Гонконгийг гонконгчууд өөрсдөө удирдаж”, энэ хугацааны туршид БНХАУ-ын төв засгийн газар нутаг дэвсгэрийн батлан хамгаалахын болон гадаад бодлогын асуудлыг өөртөө авсан юм.
Харин Гонконг хууль тогтоомж, цагдаа, мөнгөний тогтолцоо, гаалийн татвар, цагаачлалын бодлогыг хянаж, түүнчилэнолон улсын байгууллага болон арга хэмжээнд төлөөллөө хадгалж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ