Тусгай хамгаалалттай газар нутгийн цахим номын санг ашиглалтад оруулав


2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цахим номын сан /ebook.mpa.gov.mn/ цахим системийг шинээр ашиглалтад оруулаад байна.
Энэхүү цахим номын сангийн давуу тал нь:
-Ном, судалгааны ажил, зөвлөмж, сургалтын материал, хууль дүрэм гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладдаг цаасан материалуудыг цахим хэлбэрт оруулж нэгтгэсэн;
- Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дурын төхөөрөмжөөс бүх хэрэгцээт материалаа нэг дороос үзэх боломж бүрдүүлсэн;
- Оруулсан номоо сайтан дээрээс унших, мөн татаж авах боломжтой;
- Бүрэн динамик удирдлагын системтэй;
- Оруулсан номыг гарчиг, товч утга, зохиогч, номын агуулгаар, хэвлэгдсэн он сар, хуудасны тоогоор хайх боломжтой;
- Ном бүр дээр түвшин тогтоох санал авах хэсэгтэй, коммент бичих боломжтой;
- Хэрэглэхэд энгийн, ойлгомжтой;
- Цаашид өргөтгөх, хөгжүүлэх боломжтой зэрэг олон давуу талуудтай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ