Улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна.

Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэв.

Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны төсөвт 14.9 тэрбум төгрөг тусгасан. 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгжийн нийлүүлсэн 128 мянган тонн хүнсний улаанбуудай урамшуулалд хамрагдах шалгуурт тэнцжээ.

Товч мэдээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулахаар тогтов.

  • Олон улсын санхүүгийн зах зээлээс Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэр, төсөл, хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилт, түүний эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

  • Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, нягтлан блодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ