2 сарын 1-ний жагсаал буюу АН-ын эв нэгдэл


2016 оны ээлжит сонгуульд далаараа тавиулж, цөмөртлөө ялагдсан Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжсөрөг хүчнээ гурван удаа болгож өглөө. Энэ бүхний нууц юунд байв? Мэдээж энэ бүхэнд Ардчилсан нам дотор өрнөж байгаа шинэчлэлүүд чухал нөлөөтэй бөгөөд намын одоогийн удирдлагуудын стратеги тактикууд зөв байсан нь нотлогдлоо.
Ардчилсан нам шинэ даргаа бүх гишүүдээсээ сонгосон төдийгүй намын эрх барих 380 үндэсний бодлогын хорооны гишүүдээ мөн бүх гишүүдээрээ сонгуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг орон даяар намын бүх анхан шатны байгууллагуудаас санал хурааж тодруулан нэр дэвшигчээ тодруулав. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан гурван удаагийн хээрийн сургалт зохион байгуулж бүх гишүүдээ хамруулав.
Ардчилсан нам доторх хэрүүл маргаан намжиж харин сөрөг хүчин Засгийн газраа огцрууллаа. Ард түмэн гайхан эргэлзэж, сөрөг хүчнийг байнга дэмжигч хэвлэл мэдээлэл болон сэхээтний үе давхарга шоконд орлоо. Хэрүүл маргаан, эв нэгдэл хоёрын байр өөрчлөгдлөө. Ардчилсан нам засгийн эрх бариагүй ч ажил ундарч байнгын ажиллагаатай болон хэд хэдэн бүсийн чуулган хийж лидерүүд нь өөр хооронд ойлголцон нягтарч нэгэн цул болж байлаа. Мөн иргэдийн дунд намын нэр хүндийг унагасангишүүдтэйгээ хариуцлага тооцлоо. Нийгмийн шүүмжлэлийг байнга дагуулдаг Ардчилсан нам доторх маргаан намжсан нь хэвлэлийнхэнийг завтай болгожээ.
Харин 2018 он гараад иргэдийн нуруун дээр ирсэн үнийн хөөрөгдөл, татварын дарамт, бензиний хомсдол зэрэг иргэдэд учирч буй олон дарамтуудыг эсэргүүцэн иргэдийн дуу хоолой болж багахан архиралтыг Ардчилсан нам 2018 оны 02-р сарын 01-нд хийлээ. Энэ бол тэртээх 1990 онд хонхны дуугаар ард олныг сэрээсэн Ардчилсан нам мөн байлаа. Ганц Улаанбаатар төдийгүй 21 аймагт эрх баригчдын эсрэг эсэргүүцлийн цуглааныг амжилттай зохион байгууллаа.
Ардчилсан нам шинэчлэгдэж, бүтэц зохион байгуулалт, үүрэг даалгаврын биелэлт орчин үеийн хөгжилтэй намуудын адил болж жигдрэн төлөвшиж чаджээ. Жагсаалын дараа сошиал орчинд ёстой иргэний дайн өрнөлөө. Хэдэн мянган магтаал хэдэн мянган шүүмжлэл ай даа ажил хийвэл ам тосддог гэж Ардчилсан нам энэ хоёр жилийн хугацаанд олон ажлуудыг хийсэн нь ийнхүү иргэдийн магтаал шүүмжлэл болон эргэн иржээ. Намын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод, бодитой болсны шалгуур үүнээс өөр юу билээ дээ.
Улс орны хөгжлийн бодлогыг боловсруулдаг Үндэсний хэмжээний нам ийнхүү алдаа оноон дээрээ суралцан илүү оюунлаг, илүү бодлогод тэмүүлсэн бүтэц зохион байгуулалтай орчин үеийн нам болж байгаа нь эргээд Монгол улсын хөгжил дэвшилд бодитой үр нөлөөгөө өгөх болно.
А.Цэрэнбат
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ