БНАСАУ-тай гамшгаас сэргийлэх чиглэлд хамтарч ажиллана

Монгол улс онцгой байдал, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд БНАСАУ-тай хамтран ажиллахаар боллоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Юн Хотой Пёньян хотноо уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Талууд уулзалтынхаа үеэр 70 жилийн түүхтэй уламжлалт харилцаагаа үргэлжлүүлэхээр тохирчээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНАСАУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ