“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн дэлгэгдэнэ


Монголын үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг. 2018 оны анхны үзэсгэлэнгээ “Монголчуудын уламжлалт сав суулга” нэртэйгээр маргааш 14 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүйгээр сонирхуулахаар болжээ.
Үзэсгэлэнд Хүннүгийн үеийн ваар, Маршал Чойбалсангийн алтан чимэглэлтэй мөнгөн аяга, Богд хааны хэрэглэж байсан гоёмсог хийцтэй луун бариултай хос домбо, шүр, сувд, номин шигтгээтэй тахилын аяга, XIX зууны үеийн Бичгийн хүний гэр зэрэг уран дархчуудын ухааны, нүдний, гарын урыг шалгасан хосгүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ