Маколей Калкин дурлалтайгаа учирчээ

Итгэхэд хэцүү ч Маколей Калкин хэдийнэ 37 нас хүрчихэж. Амьдралдаа элдвийг үзсэн тэрээр 1990-ээд онд хамгийн баян олонд танигдсан хүүхэд байж, хөрөнгө нь олон саяар үнэлэгдэж байв. Гэвч энэ нь түүнийг баллаж орхисон юм. Тэрээр хэтэрхий эрт хүссэнээ хийж байжээ. Зугаа цэнгэл, бүсгүйчүүд, архи дарс, мансууруулах бодис гэх мэт. Үүнээс болж Калкин улам л доошоо орсоор байв.

Тэр өөрийгөө зөнд нь хаяж, ихэд эцэж турсан юм. Бүр архаг архичинтай зүйрлэгдэхээр болчихсон гэлцдэг. Жүжигчин Мила Кунисээс салсныхаа дараа эм ууж, амиа хорлохоор ч завдаж байсан гэдэг.

Гэвч олон жил задгай явсны эцэст тэрээр ухаан суусан бололтой. Хэдэн сарын өмнө тэрээр Тайландад “Changeland” киноны зураг авалтын үеэр Америкийн солонгос гаралтай жүжигчин бүсгүй 29 настай Бренда Сонгтой учирчээ. Ингэснээр тэрээр арван жилийн дараа цэнхэр дэлгэцнээ гарах гэж буй юм.

Тэд “Клубийн дон” кинонд хамтдаа тоглож байсан бөгөөд бүр 2003 оноос биенээ мэддэг аж. Гэвч тэд өнгөрсөн 14 жилд цөөхөн тааралдаж байжээ. Харин одоо тэд салахаа байсан юм. Калкин шинэ дурлалт бүсгүйтэйгээ тэвэрч, хөтлөлцөн хаа сайгүй хамт явах болсон байна.


Папарацци нар тэднийг цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахад нь зургийг нь авчээ. Шинэ харилцаа Калкинд тун чиг хэрэг болж, урт үсээ тайруулж, аятайхан хувцаслаж, тэр ч байтугай бага зэрэг зузаарсан харагдана.

Мөн тэрээр загалмайлсан дүү, попын хааны охин Пэрис Жексонтай сайхан харилцаатай байдаг аж. Тухайлбал, саяхан бүсгүй өөрийн загалмайлсан ахын хуруу хумсыг янзалж байгаа гэрэл зургуудыг инстаграмд тавьжээ. Тэд байнга шахуу хамтдаа байж, өртөг ихтэй ресторанд хооллодог байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ