Хилийн авто замын боомтууд энэ сарын 15-наас ажиллахгүй


Олон нийтээр амрах баярын үеэр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амардаг билээ.
Энэ дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд Монголын цагаан сарын баяраар 2018 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ны өдөр ажиллахгүй юм.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ