Ж.Бат-Эрдэнэ сайдыг Азийн иргэний нисэхийн чуулганд урьжээ


Азийн иргэний нисэхийн чуулга уулзалт ирэх дөрөвдүгээр сард Бүгд найрамдах Турк улсад болох ажээ. Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал энэхүү ара хэмжээнд оролцох урилгыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд гардуулан өгсөн байна.
Мөн тэрээр Бүгд найрамдах Турк улсын талаас хоёр талын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал дэвшүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Туркийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцох сонирхолтой байгааг уламжилсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ