Хүчирхийллийн эсрэг "Гинжийг тасал" үзэсгэлэн нээгдлээ

Хүчирхийллийн эсрэг "Гинжийг тасал" гар зургийн үзэсгэлэн өнөөдөр “Blue Mon” төвд байрлах “Norphei art” галерейд нээгдлээ.

Уг үзэсгэлэнг "Хөөрхөн Зүрхнүүдийн Аян" ТББ-аас зохион байгуулж байгаа юм байна.

Үзэсгэлэн нээгдэхээс өмнө 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд 100 гаруй бүтээл иржээ.

Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч , эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой уг уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид оролцсон байна.

Гар зургийн уралдааны нэгдүгээр байрт Т.Цэлмэг, хоёрт, Б.Түвшинзаяа, гуравт, Б.Батхуяг, Б.Мичидмаа нар шалгарчээ.

Үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ