Цаг агаарын улмаас олон улсын зарим нислэг хойшлогджээ


Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас олон улсын зарим нислэг хойшлогджээ. Тодруулбал, өнөөдөр “Корейн Эйр” компанийн Улаанбаатар – Инчон чиглэлийн KE868 нислэг хоёр цаг 30 миунтаар саатаж, 19:40-д хөөрөхөөр болжээ.
Энэхүү нислэг 17:10 цагт нисэх байсан бөгөөд хоёр цагаар хойшлогдож, нислэгийн бүртгэлийг 16:30-д хийх болсныг зорчигдод анхаарууллаа. Одоогоор бусад нислэгт цагийн өөрчлөлт гарсан байдал гараагүй байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг Цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ