Харааны бэрхшээлтэй хүүхдүүд лингафоны танхимтай боллоо

Монгол дахь Тайваны төлөөлөгчийн газар өнөөдөр /2018.02.08/ харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан гадаад хэлний лингафон танхимын иж бүрэн тоног төхөөрөмжийг 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өглөө.

Энэхүү санхүүжилт нь туссургуулийн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулан цаашид англи хэл төдийгүй гадаад хэл суралцах боломжийг бүрдүүлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ