“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээгдлээ


Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Ийнхүү 2018 оны анхны үзэсгэлэнгээ монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Монголчууд эртнээс мал, зарим ангийн арьс, ширийг боловсруулан нүүдлийн амьдралдаа зохицсон эвдэрч гэмтэх нь бага, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ахуй хэрэглээндээ өргөнөөр ашигласаар ирсэн. Мөн ачаа бараа хадгалах, зөөж тээвэрлэх зориулалттай тулам, тэнж, богц зэргийг хэрэглэдэг байжээ.
Энэхүү үзэсгэлэнд Хүннүгийн үеийн ваар, Маршал Чойбалсангийн алтан чимэглэлтэй мөнгөн аяга, Богд хааны хэрэглэж байсан гоёмсог хийцтэй луун бариултай хос домбо, шүр, сувд, номин шигтгээтэй тахилын аяга, XIX зууны үеийн Бичгийн хүний гэрзэрэг уран дархчуулын ухааны, нүдний, гарын урыг шалгасан хосгүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.
Ирэх гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ