Олон төрлийн вирус дэлхийг тойрон эргэлдэж байна


Олон төрлийн нян дэлхийн гадаргууд төдийгүй агаар мандалд байдаг аж. Ус нь эдгээрийн хамт ууршиж,тоос болон хөрсний бөөмсөд бичил биетүүд агуулагддаг бөгөөд энэ нь эцэстээ манай гарагийн агаар мандлын доод давхарга болох шим мандалд очдог аж. Генетикийн хувьд ижил төстэй вирусууд дэлхийн бөмбөрцгийн бүх бүс нутгаас илэрч, дэлхийгээр нэг тэнэж байгаа талаар эрдэмтэд 20 жилийн өмнөөс мэджээ.
Агаар мандлын доод давхаргын (хүмүүс болон бусад амьд биетийн амьсгалдаг) нэг шоо метрт хичнээн вирус байж болохыг олон улсын мэргэжилтнүүдийн баг (АНУ, Канад, Испанийн) тооцоолсон байна. Ийнхүү тооцолоход 800 сая орчим вирус, бактери байдаг аж.
Энэ тооцоог анх Канадад хийсэн бөгөөд агаар мандлын давхаргад “амьдардаг” 25 вирус нэг хүнд ногддог байна. Дараа нь АНУ, Испанид тооцоо хийж 2,5-3 мянган метрийн өндөрт хичнээн тооны вирус байдгийг мэдэж авчээ. Ингэхдээ агаар мандлын давхаргаас цаашлах тусам вирус идэвхитэй хөдөлгөөнд ордог аж.
Ингэхэд тэндээс бүр олон вирус илэрч, өдөрт нэг шоо метрт дунджаар хэдэн тэрбум вирус, олон арван сая бактери байдаг байна.
Вирус, бактериуд бороо юмуу шороон шуурганы хамтаар дэлхийд буцаж ирж, илүү олон вирус авчирдаг байна. Бактерийн олонхи нь далай тэнгисээс агаар мандалд очдог аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ