Сар шинийн үеэр нэмэлтээр 19 чиглэлд 42 автобус үйлчилнэ

Нийслэлийн Тээврийн газраас сар шинийн баяраар автобус үнэ төлбөргүй үйлчлэх болон нэмэлтээр хэдэн автобус аль чиглэлд үйлчлэх талаар өнөөдөр мэдээллээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам "Сар шинийн баярын өдрүүдэд захын хорооллын чиглэлүүд рүү том оврын автобус нэмэлтээр явуулна.

Хотын удирдлагуудын зүгээс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг автобусаар үнэгүй үйлчлүүлэх шийдвэр гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Энэ өдрүүдэд автобусанд ороход Umoney төхөөрөмж дээр санамж байршуулсан байна. Ингэснээр иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобус өглөө 08:00-22:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Нийт 87 чиглэлд 694 автобус үйлчилнэ. Үүн дээр нэмэлтээр 19 чиглэлд 42 автобус явуулахаар төлөвлөсөн байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ