МАХН-ын II их чуулган дахин болж байна

МАХН-ын II их чуулган хоёр өдөр үргэлжилнэ. Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байна. Их чуулганы төлөөлөгчид өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.

Мөн МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлуудыг хэлэлцүүлнэ. Их чуулганы үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар цөөнгүй илтгэл тавигдах аж.

Эхний өдөр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээрМАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулах юм.

Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ