Харааны бэрхшээлтэй 400 гаруй ахмадыг баярлуулав

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан харааны бэрхшээлтэй 400 гаруй ахмадуудад тусламж үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ахмад гишүүдээ жил бүр хүлээн авч уулзан, тусламж өгдөг уламжлалтай. Үүний дагуу энэ арга хэмжээ зохиогдож байна. Энэ үйл ажиллагааг явуулахад тусламжийн гараа сунгаж байдаг олон аж ахуйн нэгж бий.

Олон жил бидэнтэй тогтмол хамтран ажилладаг Д.Ганбаатар захиралтай "Макс" группийн хамт олон, Ж.Бат-Орших захиралтай "Миг" даатгал, Д.Нямдаваа ерөнхийлөгчтэй "Нью прогресс" групп, П.Цэнгүүн захиралтай "Алтан тариа" зэрэг байгууллагад талархсанаа илэрхийлж байна.

Улсын хэмжээнд 11,000 харааны бэрхшээлтэй хүн байдаг. Харин манай холбоонд 9,000 гаруй иргэд бүртгүүлсэн. Ер нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын түвшин нэлээд доогуур байдаг" гэлээ.

Энэ жил 400 гаруй ахмадад тусламж үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд "Макс" групп 14 дэх жилдээ оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ