Түүхэн дэхь хамгийн өртөг ихтэй өвлийн олимпийн наадам

Шинжээчдийн дүгнэснээр Өмнөд Солонгос 2018 оны өвлийн олимпийн наадамд 13 тэрбум орчим ам. доллар зарцуулах ажээ. Энэ нь их мөнгө хэдий ч түүхэн дэх хамгийн өртөг ихтэй олимпийн наадам биш юм.

Ийнхүү өнөөг хүртэлх хамгийн өртөг ихтэйд тооцдог өвлийн олимпийн наадмыг танилцуулж байна.

1. 2014 онд Оросын Сочи хотод болсон олимпийн наадам

Үнэлгээний өртөг: 21,89 тэрбум ам.доллар

2014 оны өвлийн олимпийн наадам нь хоёрдугаар сарын 7-23-нд болсон олон улсын спортын томоохон арга хэмжээ байв. Уг олимпийн наадмын нийслэлийг 2007 оны долоодугаар сарын 4-нд Гватемал улсад ОУОХ-ны 119 дугаар чуулганы үеэр сонгосон байна. Оросын нутагт олимпийн наадам хоёр дахь удаагаа (үүнээс өмнө 1980 онд Москвад зуны олимпийн наадам болсон юм), харинөвлийн наадам анх удаа болсон юм. Олимпийн наадам дууссаны дараа тэр объектуудад өвлийн параолимпийн наадам явуулжээ.

Сочигийн олимпийн наадамд 88 орон оролцсон нь олимпийн шинэ дээд амжилт болсон байна. Энэ олимпийн наадамд Мальт, Парагвай, Зүүн Тимор, Того, Тонга, Зимбабве гэсэн зургаан улс анх удаа оролцжээ.

Өвлийн олимпийн наадмын дүнгээр Орос улс 2017 оны аравдугаар сарыг хүртэл 13 алтан медальтайгаар эхний байранд орж байсан билээ. Гэвч сэргээшийн дуулиант хэрэг болон Макларены илтгэлтэй холбоотойгоор Орос улс алт, мөнгө, хүрэл медальгүй болсон юм.

Владимир Путиний дурдсан баримтаас үзвэл, олимпийн объектуудад шууд 214 тэрбум рубль зарцуулжээ. Үүнээс 100 тэрбум рубль нь цэвэр төрийн санхүүжилт байсан бөгөөд 114 тэрбумыг нь хөрөнгө оруулагчид гаргасан байна.

2. 2006 онд Италийн Турин хотод болсон олимпийн наадам

Үнэлгээний өртөг: 4,36 тэрбум ам.доллар

Өвлийн олимпийн ХХ наадам Италийн Пьемонт бүс нутгийн нийслэл Турин хотод 2006 оны хоёрдугаар сарын 10-наас 26 нд болсон юм. Италийн ерөнхийлөгч Карло Адзелио хоёрдугаар сарын 10-нд олимпийн наадмыг баяр ёслолын байдалтай нээжээ.

Уулын цаначин Жоржо Рокка тамирчдын өмнөөс, Фабио Бьянкетти шүүгчдийн өмнөөс тангараг өргөсөн байна. Олимпийн гал асаах эрхийг олимпийн цанын хошой аварга Стефания Бельмондо нарт олгожээ.

Олимпийн наадамд 80 орны 2663 тамирчин (1627 эрэгтэнй, 1006 эмэгтэй) оролцож, биатлон, бобслей, цанын хоёр төрөлт, кёрлинг, фристайл, хоккей, уран гулгалт, тэшүүр, трамплин, уулын цана, цанын уралдаан, шорт-трек, скелетон, чарга, сноуборд зэрэг 15 төрөлд 84 багц медалийн төлөө өрсөлджээ.

Олон улсын ангиллын 650 шүүгч олимпийн уралдаан тэмцээнийг шүүсэн байна. Олимпийн тамирчид Турин, Систриер, Бардонеккье хот дахь олимпийн гурван тосгонд байрлажээ.

3. 2010 онд Канадын Ванкувер хотод болсон олимпийн наадам

Үнэлгээний өртөг: 2,54 тэрбум ам.доллар

Энэ өвлийн олимпийн наадам 2010 оны хоёрдугаар сарын 12-25-нд болсон юм. Уралдаан тэмцээнд 82 орны тамирчдын төлөөлөгчид оролцжээ. Наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхийн тулд спортын 15 объект, мэдээлэл боловсруулах гурван төв болон шинжилгээний нэг лабораторийг холбосон IT-дэд бүтцийг байгуулсан байна.

“Wall Street Journal” сонин медалийн зах зээлийн өөрийн өртгийг тооцоолон гаргажээ. Ийнхүү уг наадмын алтан медаль 500 ам.долларын өртөгтэй байсан байна.

Олимпийн наадмын галыг буухиалах бамбарыг агаар-сансрын нислэгийн “Bombardier” корпорацид хийжээ.

4. 2002 онд АНУ-ын Солт-Лейк-Сити хотод болсон олимпийн наадам

Үнэлгээний өртөг: 2,52 ам.доллар

Олимпийн ХIХ наадам 2002 оны хоёрдугаар сарын 8-наас 24-нд болсон юм. Олимпийн наадмын хөтөлбөрт уулын цана, биатлон, бобслей, кёрлинг, цана, уран гулгалт, фристайл, цана, тэшүүр, шорт-трек, скелетон,трамплин, шайбтай хоккей, сноуборд зэрэг төрлүүд оржээ.

Олимпийн наадамд 77 орны 2399 тамирчин (886 эмэгтэй, 1513 эрэгтэй) оролцсон байна. Үндэсний 18 шигшээ баг алтан медаль хүртсэний дотор, Хятад, Австрали улс өвлийн олимпийн наадмын түүхэн дэхь анхны алтан медаль авчээ. Багийн дүнгээр Норвегийн шигшээ баг тэргүүлж, 13 алт, 5 мөнгө, 7 хүрэл авсан байна.

Олимпийн наадмын үеэр олон дуулиант хэрэг мандаж, олонхи тамирчид сэргээш хэрэглэсэн байжээ. Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн зарим тамирчин олимпийн медалиа (түүний дотор алтан медалиа) хураалгасан байна.

5. 1994 оны Норвегийн Лиллехаммер хотод болсон олимпийн наадам

Үнэлгээний өртөг: 2,23 ам.доллар

Өвлийн ХVII наадам хоёрдугаар сарын 12-ноос 27-нд болжээ. Энэ өвлийн олимп анх удаа зуны олимпийн наадамтай нэг жилд явагдаагүй юм.

Лиллехаммерт ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч өвлийн олимпийн наадам явагдах хугацаанд манай гарагийн янз бүрийн бүс нутаг, давын өмнө 1984 онд өвлийн олимпийн ХIV наадам болсон бүслэгдсэн Сараево хотод байлдааны ажиллагааг зогсоохыг уриалж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ