Цус харвасан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?


- Юуны өмнө та өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.
- Цусхарвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн 3 асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл
- Тодорхойлсны дараа яаралтай түргэнтусламж дууд
- Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношилгооны маш өндөр ач холбогдолтой юм шүү.
- Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомжтой зөөлөн холдуул.
- Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө.
- Тайван бай, найзтайгаа хамт бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай
- Найз тань ухаангүй байвал түүнийг чөлөөтэй амьсгалж байгаа эсэх, түүнийг судасны цохилтыг байнга хяна. Эрүүл хүний судасны цохилт 1 минутад 70-80 удаа цохилдог.Шаардлагатай бол хиймэл амьсгал хий.
- Эмнэлгийн тусламжийг саадгүй олж ирүүлэхийн тулд хэн нэгнээр түргэний машиныг тосуулаарай.
Доорх зүйлсийг хэзээ ч бүү хий.
- Өөрөө хэзээ ч зөөжэмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ. Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтад хүргэж болно.
- Хэзээ ч ямар нэгэн уух, идэх зүйл бүү өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтад хүргэж болзошгүй.
- Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ