Н.Энхбаяр МАХН-ын даргаар улиран сонгогдлоо


МАХН-ын II их чуулганы төлөөлөгчид Н.Энхбаярыг намын даргаараа улираан сонголоо.
Тус нам 2012 онд МАХН-ын даргаар Н.Энхбаярыг томилж байсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд МАХН их хурлаа хийгээгүй бөгөөд өчигдөр, өнөөдөр их хурлаа зохион байгуулж байна.
МАХН-ын даргыг сонгохдоо намын Бага хурлаас нэр дэвшүүлсэн байна. Бага хурлаас Н.Энхбаяраас өөр хүнийг нэр дэвшүүлээгүй бөгөөд заалнаас ч МАХН-ын дарга нэр дэвших хүн байгаагүй учир их чуулганы 1044 төлөөлөгч 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар улираан сонголоо.
МАХН-ын дүрэмд намын дарга гурван удаа улиран сонгогдож болно гэсэн заалт байдаг аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ