ХДХВ/ДОХ-той иргэдэд үйлчлэх тусгай тасагтай боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ ДОХ-той үйлчлүүлэгчдийн өвдөлт, шаналгаат шинжүүдийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх тасгийн нээлт өнөөдөр боллоо.

Глобал санд төсөл бичсэнээр амжилттай болж 103 сая төгрөгийн тусламжаар уг тасгийг тохижуулжээ.

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэргэнцэр, зүрхний аппарат, хүчил төрөгч, сахиурын ор, өрөө тус бүрдээ ариун цэврийн өрөөтэй, хамгийн сүүлийн үеийн агаар цэвэршүүлэгчийг суурилуулсан, зөвхөн ХДХВ/ ДОХ-той хүмүүсүзүүлж, эмчлүүлэх боломжтойгоор онцлогтой байна.

Мөн Глобал сангийн тусламжаар АШУҮИС-д дөрвөн эмч, дөрвөн сувилагч мэргэжлээ дээшлүүлж тухайн тасагт ажиллахаар бэлтгэгджээ. Эмнэлгийн зүгээс өвчтөнд ретровирүсийн эсрэг эмчилгээг түлхүү хийх аж.

Монгол Улсад анх 1992 онд ХДХВ-ийн халдвар илэрч байсанбол өмнөх оны эцэст 250 тохиолдол бүртгэгдсэн байна.

2017 онд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын 25 шинэ тохиолдлын гурав нь эмэгтэй, 22 нь эрэгтэй байна. Эрэгтэйчүүдийг хүйсийн чиг баримжаагаар нь авч үзвэл 14 нь гомосекс, тав бисекс, гурав нь гетеросекс гэж тодорхойлжээ.

Тус хүмүүст зориулсан тусгай өрөөг оны өмнөхөн Канад сангийн орон нутгийн санаачлага, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ. 2017 онд бүртгэгдсэн 25 тохиолдлын 72 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас оношлогдсон ба 44 хувь нь ДОХ-ын шатандаа илэрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ