Цас орж, явган шуурга шуурч, хүйтрэнэ

Цагаан сарын өмөх хэд хоногт цаг агаар тогтуун сайхан байлаа. Гэвчтэнгэр хангай тийм ч таатай байхгүй бололтой. Тодруулбал,Цаг, уур орчны шинжилгээний газраас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр шинийн 2-ндбаруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд төв хэсгээр цас орж, цасаар шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Нийт нутгаар цас орохгүй ч хүйтний эрч чангарах юм байна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :

Шинийн 2-нд баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

02-р дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 22-27 градус, өдөртөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн нутгаар 2-7 градусхүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун, төв, зүүн, аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 21-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 19, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Сар шинийн баярын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраасзорчигч нар цаг агаарын төлөв байдлыг харгалзан замд гараарай. Түүнчлэн хавар болж, гол мөрниймөс уясчбайгаа учиророн нутгийн замд зорчихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, автомашины аюулгүй байдлаа бүрэн хангаж замд гарахыг албаныхан зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ