Банкууд хэзээ хэрхэн ажиллах вэ

Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя -

ХААН БАНК

  • Сар шинийнбаярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, 19-нөөс хуваарийн дагуу ажиллана

ГОЛОМТ БАНК

  • Шинийн 1, 2-ны өдөрбуюу хоёрдугаар сарын 16-17-нд бүх салбар нэгжүүд нь амрах бол шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 18-нд ''Солонго'', ''Москва'' салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

ТӨРИЙН БАНК

  • Шинийн 1-нд буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр бүх салбар, нэгжүүд амарна. Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 17-ны бямба гаригт дараах салбарууд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах аж.
  1. Мөнгөн завьяа
  2. 11-р хороолол
  3. Өнөр
  4. Сансар
  5. Оргил
  6. 10-р хороолол
  7. Мустанг

Харин шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана.

  1. Занабазар
  2. Тавин мянгат
  3. Таван шар
  4. Бөхийн өргөө
  5. Зуун хорин мянгат
  6. 3-р хороолол

Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

КАПИТРОН БАНК

  • Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд бүх салбар амарна.Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

  • Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрийг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ