Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзана


Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Тэрбээр хоёрдугаар сарын 21-ны өдрийн 13 цагаас Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзах бол мөн өдрийн 18 цагаас Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах ажээ.
Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 22-ны өдрийн 12:30 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотын иргэдтэй уулзаж, нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, ярилцах аж.
Төрийн тэргүүн одоогоор Нийслэлийн долоон дүүрэг болон 10 аймгийн иргэдтэй уулзаад байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ