УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ


УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ.
УИХ-ын тухай хуулинд чуулганы эхлэх болон завсарлах хугацаа заасан байдаг. Тухайлбал хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд, намрын чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээ ж хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж хаана хэмээн тусгасан. УИХ-ын 2017 оны намрын чуулган энэ сарын 09-нд хаалтаа хийж, сүүлчийн хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн баталсан юм.
Хаврын ээлжит чуулганаар:
1/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2/ ”Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
3/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
4/ ”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
6/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
7/ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8/ УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
9/ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
10 /Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12/ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
13/ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14/ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
15/ ”Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
16/ Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,
17/ Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
18/ Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
20/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
21/ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
22/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,
23/ Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24/ Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр тусгав.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ