Ерөнхий сайд "2018 оны төсөвт тодотгол хийхгүй" гэж мэдэгдэв

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр намынхаа анхан шатны үүрийн дарга нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар тус намын анхан шатны үүрийн дарга нар асуулт тавьж, хариулт авсан байна.


МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “1990 онд миний бие МАН-д улс төрийн ажилтнаар элсэн орж байсан. Үүнээс хойш 28 жил өнгөрлөө. Тухайн үед намд элсэж байгаа надад Б.Даш-Ёндон дарга “Намын ажил гэдэг сэтгэл гаргах ажил шүү” гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл нам бол хүн. Сэтгэл бол хүнд л бий. Тиймээс бид олон түмэн, намын гишүүдийнхээ сэтгэл зүрхэнд хүрч ажиллах учиртай.

МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагуудмэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэйг хэллээ.МАН-ын дарга болсноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна “ гэдгийг онцоллоо.

Тэрбээр Ерөнхий сайдын хувьд Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч намынхандаа мэдээлэв.2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтай улс орныг МАН хүлээж авсан. Жил хагасын хугацаанд шантралгүй ажилласны үр дүнд 2017 оныэцсээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрлээ. Энэ жил “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.

Засгийн газраас үндсэн хоёр зарчим баримтлан ажиллаж байна. Нэгдүгээрт, Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах. Хоёрдугаарт, Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласнаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг Ерөнхий сайд намын анхан шатны байгууллагын гишүүдтэй уулзахдаа тодотголоо.

Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Улаанбаатар хотын эдийн засаг сэргэж эхэлсэн. Өмнөх удирдлагууд “Концесс” нэрийн дор 140 гаруй тэрбум төгрөгийн өр үүсгээд байсныг 2018 онд барагдуулж дууслаа.

Өргүй хот болж чадсан. Мөн “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг 27 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газрын дэмжлэг аваад байгаа нь Улаанбаатар хотын хөгжлийн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлсэн ололт" болж байна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ