"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах тогтоол хууль зөрчөөгүй гэж үзлээ

Үндсэн хуулийн цэц "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар хэлэлцэж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Учир нь "Монголын зэс корпораци" 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлалаа.

Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой ажээ.

УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон Хууль зүйн Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуралдааны дараа "Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хэлэлцээд УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байна" гэснээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй.

Мөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэв.

Энэ дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ