“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдөнө


Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийг Засгийн газар хүлээж авсан байна. Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр сараас эхлэн төрийн өмчит компаниудын удирдлагыг халж, солих асуудал ч яригдаж байгааг эх сурвалж мэдээллэв.
'Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг томилох магадлалтай аж.
Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан
- 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
- 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
- 2007-2013 онд 'Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын 'Таван толгой”, 'Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга
- 2009-2011 онд 'Эрдэнэс Таван Толгой' Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга
- 2011-2012 онд 'Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
- 2016 оны 9 дүгээр сараас 'Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ