"Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр л үлдлээ"

Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралджээ.

ТУЗ-өөс тус компанийн баланс дээр 1,072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийх шийдвэр гаргажээ.

Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 онд 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бүх өрөө барагдуулж дуусгасан байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Одоо Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр л үлдээд байна" гэв.

Дашрамд дурдахад, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ