Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Трампаас тусламж хүсчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн байна. Үүнд,

  1. Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах,
  2. Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсчээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дээрх асуудлаар товч мэдээлсэн юм.

Энэ талаар ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "З.Энхболд дарга энэ сарын 10-нд эх орондоо ирснийхээ дараа дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгнө" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ