Х.Баттулга: Мянга мянган дайчдаараа бахархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн өдрийг тохиолдуулан боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүст Төрийн дээд цол, одон медалийг өнөөдөр гардууллаа.

  • Гавьяат арга зүйч цолоор ХХААХҮЯ-ны ахмад ажилтан шинжлэх ухааны доктор Д.Буянхишиг,
  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Ө.Тунгалаг
  • Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Хурандаа, Генерал Т.Соронзонболд,
  • Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа С.Ванчин,
  • Цэргийн хүндэт медалиар Б.Батнасан нарыг шагналаа.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга "Ажил үйлсдээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18 бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүн бүрийн баяр. Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсье. Мянга мянган дайчдаараа бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. Энэхүү баярыг хаврын, нарны баяр гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийт Казах ард түмэндээ баярын мэнд хүргэе. Монгол Улс хөгжин бадарч, мөнх тэнгэр биднийг үргэлж ивээх болтугай" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ