Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагийн хэрэг нэгт гал хамууд


Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхийн албыг хашиж буй Д.Пүрэвдаваа хэмээх эрхэм болон түүний “холбоотнууд”-ын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна.
Баримт 1: Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Ли овогтоос 240 сая төгрөгийн авлига авч газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь барьж саатуулсан байдаг.
Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашиглан Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын нэр дээр газар эзэмших гэрчилгээ гаргасан аж. Ингээд гэрчилгээг Ли овогтод шилүүлэхдээ дээрх мөнгийг хахуулийн урьдчилгаа маягаар авсныг АТГ тогтоож, харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна.
Цагдаагийн байгууллага АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа Эрүүгийн хуулийн 268-д зааснаар хариуцлагад татсан аж. Энэ нь таван жил хүртэлх хугацаагаар хорих ял юм байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Шүүхээс лавлахад Н.Батсүх нарт холбогдох хэргийг шүүх хурал болоогүй гэсэн хариу өглөө. Энэ нь уг хэргийг замхруулах вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.
Н.Батсүх нь Д.Пүрэвдаваагийн ойрын хүн бөгөөд Д.Пүрэвдаваа түүнийг Өмч, газрын харилцааны албаны даргаар томилоход нөлөөлсөн төдийгүй эхнэрийг нь дүүргийнхээ 1-р хорооны Засаг даргаар томилсныг баянзүрхчүүд ярьдаг.
Баянзүрх дүүргийн алслагдсан хороодод амьдарч буй алга дарам газраа өөрийн нэр дээр болгож чадахгүй, насаараа хэрүүл тэмцэл хийж яваа олон өрх бий. Гэтэл дүүрэг удирддаг, газар зохион байгуулдаг эрхтэн дархтанууд нь Монгол Улсынхаа иргэнээс харамласан газраа гадныханд хууль бусаар олгохыг завдсан энэхүү үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг юм.
Баримт 2: 2018 оны 2 дугаарын сард, цагаан сарын өмнөхөн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт хуурамч бичиг баримт үйлдэж, залилан мэхлэх замаар ХААН банкнаас их хэмжээний мөнгө авсан байна. Энэ залилангийн хэргийн цаана өнөөх л Д.Пүрэвдавааг байгаа хэмээн хардах хүмүүс цөөнгүй.
Хүчин мөхөс эмэгтэйчүүдэд гар хүрдгээрээ хэдийнэ алдаршсан, ноён Д.Пүрэвдаваа энэ мэтчилэн ёс зүйгүй авирлах эрхмүүдийн хууль бус үйлдлийг ч өөгшүүлэн хамгаалж байгаа нь түүнийг төрд ажиллах ёс суртахуунгүй нэгэн гэдгийг улам бүр нотолсоор.
Ж.Эрхэс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ