"Овт шаар" С.Баярцогтын араас "онц балмад" Д.Пүрэвдавааг АН аас хөөх үү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн удирдлагад ажилладаг хүмүүсийг зоддог, ялангуяа эмэгтэйчүүд, тэр ч бүү хэл жирэмсэн эмэгтэйд хүртэл гар хүрч байсан талаарх мэдээлэл, видеобичлэгүүд цахим орчинд цацагдаж байсан.
Түүний “гарын шүүс” болсон бүсгүйчүүдийн нэг О.Ариунболд гэх эмэгтэйн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 170603668 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Ардчилсан нам өнөөдөр хууль бусаар олсон байж болзошгүй их хэмжээний мөнгө офшор бүсэд хадгалж байсан гишүүнээ намын гишүүнчлэлээс хассан. Тэгвэл намаас хөөгдөх дараагийн хүн нь Д.Пүрэвдаваа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Хүч мөхөс эмэгтэйчүүдэд эр бяраа гайхуулж байдаг, тойрон хүрээлэгчдийнхээ хууль бус үйлдүүдийг өмгөөлж өөгшүүлж байдаг, төрийн алба хаагчийн ёс суртахуунгүйэнэ мэт увайгүй хүмүүст намд байтугай төрд зүтгэх орон зай байх ёсгүй.
Ж.Эрхэс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ