С.Баярцогтыг өмөөрч С.Эрдэнийн эсрэг хэн жагсав, хэн жагсаав?

1О сая долларыг “Монголын бизнесмен”-ээс зээлээд Швейцарийн банкинд хийгээд мартчихсан гэх С.Баярцогтын ээлжит үлгэрийн өмнөх өдөр АН авилга хээл хахууль нам дамнасан бүлэглэлийн эсрэг хатуу зогсохоо мэдэгдэж С.Баярцогтыг намаасаа хөөсөн билээ.
Яг энэ өдрийн маргааш Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гэх хэсэг нөхдүүд АН-ын дарга С.Эрдэнийнхээ эсрэг үг өгүүлбэрээр яаран сандран өвч биесээ ороож аваад жагсаж эхэлсэнийг харсан хэн ч С.Баярцогтыг “аврах корданан хантааз” өмссөн нөхөд гэдгийг түвэггүй ойлгосон бололтой.
Тэдний халхавч нь “намын дотоод сонгуулийн сэдэв”, харин ар тал нь Ардчилсан намаа УИХ-ын 2016 оны сонгуулийн 6 тойргийн 5-д нь унагаж өгсөн Баянзүрх Дүүргийн Засаг дарга асан ,өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа.
Тэрээр овт шаар С.Баярцогт, Дубай Ч.Сайханбилэг ах нарынх нь эрх ашиг хөндөгдөж эхэлсэнд уурсаж намынхаа эсрэг намынхаа дарга С.Эрдэнийн эсрэг ийнхүү хэсэг хүмүүсийг “аврах хантааз” өмсгөөд хөдөлгөсөн гэдгийг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын шударга гишүүд түвэггүй хэлж байна.
2016 оны сонгуулийн ялагдлын дараа намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж, энэ ажлын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн дүрмээ шинэчилсэн. Шинэчлэгдсэн дүрэмд намын бүх шатны дарга нар нийт гишүүдээсээ сонгогдохоос гадна жил бүр Үндэсний бодлогын хороо болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн гуравны нэгийг шинэчилж байхаар заасан байдаг.
Ротацид тухайн жил намынхаа үйл ажиллагаанд идэвхгүй оролцсон, татвар хураамжаа цаг тухайд нь төлөөгүй зэрэг шалтгаанаар хангалтгүй үнэлгээ авсан гишүүд хамрагдаж байгаа гэдгийг тус намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн. Гэтэл жагсаал зохион байгуулагчдын дотор гэмт хэрэгт холбогдоод, хуулийн байгуулллагад шалгагдаж буй хүмүүс ч байгааг эх сурвалжууд хэлж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн, Хаан банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэрбээр Баянзүрх дүүргийн засаг дарга асан, мөн тус дүүргийн намыг тэргүүлж байсан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй Д.Пүрэвдаваагийн тойрон хүрээлэгчдийн нэг юм. Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хүлээж авахдаа өөрийн суудлаа шадар туслахдаа шилжүүлсэн байдаг.
Хэрэв Т.Батцогт ҮБХ-ны гишүүнээс хасагдаж, намын даргаасаа огцорвол Баянзүрхийн Ардчилсан нам Д.Пүрэвдаваагийн мэдлээс алдуурахад ойрхон харагдаж байгаа нь энэ “бяцхан” жагсаалаар ах нараа ч өмөөрч, өөрийгөө ч өмгөөлөх гэсэн явуургүй жижиг гарын заль гэлтэй. Энэ өдрийн жагсаалыг зохион байгуулж үймүүлсэн этгээд Д.Пүрэвдаваа гэдгийг ярьж эхэлсэн бол, түүнд зодуулсан эмэгтэйчүүд ээжүүд ч зангиаг нь чангалж, голыг нь гогодсон хэвээр байгаа тухай олон нийтийн сүлжээгээр шуугиж байна.
Улс төрд шинэ соёл, шинэ жишиг тогтоож буй гэх Ардчилсан намын хувьд ротаци нь намын гишүүдээ идэвхжүүлэх, шинэ салхи оруулах боломжийг бүрдүүлж өгч байгаа гэлцдэг. Гэтэл тус намыг шинэчлэхийг үл хүссэн, өөрийн ноёрхлоо удаан хугацаагаар тогтоох гэсэн, авлига хээл хахууль, гэмт хэрэгт орооцолдсон “овт шаар”, эмэгтэйчүүдэд эр бяраа гаргадаг “олиггүй шаар”-уудын үйлдэлд жирийн гишүүд нь бүү ашиглагдаасай.
Т.Цахилгаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ