"С.Баярцогт болон оффшорчдыг Монголын нэг ч иргэн уучлахгүй"

Улсаа аврах ард түмний үндэсний холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсаа аврах ард түмний үндэсний холбооны Удирдах зөвлөлийн ерөнхий зохицуулагч Б.Жагар "Ардчилсан нам С.Баярцогтыг намаасаа хөөлөө. Тэрниймаргааш нь С.Баярцогт өөрөө мэдээлэл хийсэн. Харин өчигдөр С.Баярцогтыг өмөөрч хоёр салбадай хэвлэлийн бага хурал хийлээ.

С.Баярцогтыг уучилна гэдэг уриалга гаргаж сүүлдээ бүр хошин шогийн хэлбэр рүү орж байна. Монгол хүнээ өөрийн орны нийгэмд боолчлох системийг бүрдүүлж өгсөн хүмүүс бол эдгээр оффшорчид. С.Баярцогт болон оффшорчдыг монголын нэг ч иргэн уучлахгүй. Өчигдрийн хурал хийсэн залуу болох П.Амарыг би танина. Нам дамжсан намын “банзал” хийдэг л залуу. Энэ юуг харуулж байна вэ? гэхээр оффшор данстай хүмүүс мултрах гэжнийгмийн тархийг угааж, талцуулж байна.

Өнгөрсөн 29 жил монголын баялгийг худалдаж, биднийг боолын нийгэмд амьдруулж байгаа гэмт хэрэгтнүүдийг цаазаар авахад ч багадна. Бид өнөөдөр нэгдэж, тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр эдгээр оффшорчдоос айх нэг настай хүүхэд ч байхгүй шүү. Тийм учраас бид Монгол Улсад удахгүй хувьсгал хийнэ.

Монгол хүн бүрийн өрийгтэглэх болно. Бид гэдэг нь би гэж хэлсэнгүй.Монголын ард түмэн бид өөрсдөө л үүнийг хийнэ. Тэрнээс биш хэн нэгэн албан тушаалтан намд итгээд хэрэггүй. Намын төлөө жагсах биш, өөрсдийнхөө төлөө нэгдээрэй” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ