АТГ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж байгаа нь үнэн

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох УИХ-ын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьж байсан ч УИХ энэхүү хоригийг хүлээж аваагүй билээ. Тухайн үед Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас уул уурхайн лиценз зарж баяжсан "30 гэр бүл" -ийн нэг гэж байв.

Харин өнөөдрийн "Өнөөдөр" сонинд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглажХотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй тухай бичжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсэн нь үнэн гэж холбогдох албаны эх сурвалж баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ