С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гарлаа

С.Баярцогтыг энэ сарын 1-ны өдөр цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал сая боллоо. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа.

Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Өнөөдөр үргэжлүүлэн хорих шийдвэр гаргалаа" гэв.

Мөн Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсанг үргэлжлүүлэн 1 сар хорих шийдвэр гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ